Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 11 дүгээр сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Тээл-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 101-255мг/л байв.
2018 оны 11 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
10.62 |
2.5 |
2.2 |
0.02 |
0.002 |
0.002 |
0.15 |
2 |
Богд- Улиастай-2 |
9.79 |
2.3 |
1.7 |
0.02 |
0.001 |
0.002 |
0.20 |
3 |
Чигэстэй- Улиастай-1 |
9.46 |
2.2 |
1.8 |
0.03 |
0.002 |
0.003 |
0.29 |
4 |
Чигэстэй- Улиастай-2 |
10.79 |
3.3 |
1.2 |
0.05 |
0.004 |
0.003 |
0.16 |
5 |
Тэс-Баянуул |
|
|
1.0 |
0.04 |
0.002 |
0.004 |
0.41 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй
Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 101-118мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.10-1.20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 131-145 аммонийн азот 0.02мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.46-0.55мгN/л, эрдэс фосфор 0.002мгP/л байна.
Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 115-120мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.14-1.20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 140-152 аммонийн азот 0.03-0.05мгN/л, нитритийн азот 0.004мгN/л, нитратын азот 0.45-0.58мгN/л, эрдэс фосфор 0.003мгP/л байна.
Тэс гол: Хангайн нурууны салбар Булнай нурууны ар талаас эх авах Тэс гол нь Хөвсгөлийн уулсын баруун өмнө талаас эх авах ус ихтэй олон гол ихээхэн тэтгэж нэмэгдүүлнэ. Баян тэс сумын Тэс-Баян уул харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 255мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 3.20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 350 аммонийн азот 0.04мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.21мгN/л, эрдэс фосфор 0.004 мгP/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
11 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 79.6%-ийн цэвэршилттэй, жинлэгдэгч бодис 7.8 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.6 дахин, нийт азот 1.8 дахин давсан үзүүлэлттэй байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
6.69 |
372.8 |
260.0 |
48.0 |
|
|
|
гарах |
8.45 |
234.8 |
53.0 |
7.5 |
27.16 |
0.855 |
53.0 |
Цэвэршилт, хувь |
79.6% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ